Хамт суух хүн байна уу...

Төмөр зам дээр надтай хамт суух "Хэн нэгэн" байна уу?

Удахгүй галт тэрэг ирэх тэр цагт хамаагайэ орхи намайг

Тэр болтол зүгээр л надтай хамт суугаач, гуйж байна.

Удаан удаан, маш удаан ганцаараа суулаа шүү дээ.

 

"Хэн нэгэн" чи надад ямар нэгэн зүйл яриач

Галт тэрэг иртэл хэтэрхий их уйдлаа одоо болоо.

Зүгээр л үхэхээсээ өмнө чамтай яримаар байна

Надтай хамт суух хэн нэгэн байна уу...

 

Мөдхөн очлоо гэх галт тэрэгний дуу зам даган наддээр ирэхэд

Сэтгэл зүрх жаахан хүүхэд хэт баярлах мэт догдлоно

Маргааш маш урт өдөр байна байхдаа гэсэн бодол

Суугаа бодолд минь ахин дахин төрнө.

 

Намрын шаргал навчис модноосоо унахдаа

Энэ зам дээр унаад элс мэт үүрэхдээ юу боддогийг

Нарт энэ өдөр би мэдрэх боловуу гэдгийг мэдэхгүй ч.

Эгэл бус амьдралаа орхиод  шувууд шиг нисч одно.

 

"Хэн нэгэн" чи намайг хэзээ нэгэн цагт ойлгох бол

Энэ өдөр надтай хамт суугаагүйдээ харамсах болно

Төмөр зам дээр надтай хамт суух "Хэн нэгэн" байна уу?

Удахгүй галт тэрэг ирэх тэр цагт хамаагайэ, орхи намайг

Сэтгэгдэлүүд:

1. uiten | 2008-08-28 17:40:52
Mani baishdee Martsanuu
2. oldoshaksli | 2008-09-16 12:34:15
NEG TIIMERHUU

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv