Үүрээр...

Үнэнч сэтгэлийн үзүүрт

Үүрийн цолмон гийхүй

Маргаашийг дахиад л хүлээлгэнэ

 

Нүүрэн дээр нар тусахуй дүргүй хүрч

Хөнжилдөө толгойгоо нуун хэвтэх

Ганцаар, ганцаардсан би бээр

Харанхуй хонгилоос гарахаар тийчлэн

Арай ядан тэмцэлдэн сэрэхээр

Хэвтэртээ хэвтэж байгаа нь энэ...

 

Хөөрхийлэлтэй лимбэний эгшиг

Сонсох мэдрэмжийг үгүй хийхүй

Гаслан орилмоор санагдан

Хөгшин модний доор суун

Үхсэн навчсийг нэг нэгээр түүж

Мөчирт нь залгахаар хичээнэ.

 

Хар хэрээс дээгүүр эргэлдэн

Нааш ир хэмээн дуудах мэт

Гуагчин орлилдоход

Дээшээ нисэх цагаа хүлээн

Далавчаа гөвөөд навчаа түүнэ.

 

Үндэс нь бугларсан хөгшин мод

Амьсгаа тавин намайг яваач гэх нь

Нулимасыг дуудан дуслуулж

Нэг нэгээр унаган үлдсэн навчсаа

Үхэх мөчөө даллан дуудах мэт

Ааш зангаа хувирган бухимдана.

 

Тэглээ гээд би явахгүй ээ...

Хүссэнээ гүйцээж дуусахуй

Тэр цаг ирвэл л явна

Хөгшин мод намайг уучлаад

Үүрээр мандах нарыг аждаа.

Би явах болоогүй...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv