Сар хараад...

Баруунаас биш зүүнээс

Уулын цаанаас мандах

Гунигт тэр сарыг хараад

Өөртэйгээ адилтган бодож

Дөрвөн давхрын цонхноос

Хөлөө унжуулан сууж

Тамхиа ганц нэг сорон

Сэтгэлийн гунигаа сэдрээнэ.

 

Маргааш гэхэд оронд нь

Шаргал наран мандах байх

Надад хамаагүй нар

Сарнаас чухал байж магад

Зүрхний гүнд наран мандахгүй

Өнө удаан жил болждээ.

 

Үхэх цаг улам дөхөхүй мэдрэгдэж

Дээш биш доош тэмүүлэх

Сэтгэл зүрхээ хориж дийлэхгүй

Хоёр гурван нулимас дуслуулах нь

Өөр нэгний сэтгэлд бахдал төрүүлнэ.

 

Гунигтай харцаа сарнаас нууж

Цонхноос үсрэн буухаар тэмүүлэхэд

Хориглох хүмүүн нэгээхэн ч үгүй ч

Араас нь харин халаглан харуусах

Хуурамч нэгэн харин олноос олон

Үүнээс л болоод би байж байна.

 

Үхэх цаг минь ойр ирсэн ч гэлээ

Одоо л лав биш гэдгийг мэдэрч

Гэрийн зүг алхалхаар бууна.

Маргааш биш ч гэсэн миний нар

Хэзээ нэгэн цагт мандах биздээ

Буугаад хүлээе дээ. Баяртай сар минь...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv