2008-07-17 11:27:15
Эзгүй, хаалгагүй, битүү харанхуй өрөө.
Эргэлдэн нисэх хар хүр эрвээхэйс
Үл харагдах хий үзэгдлүүд, тэднийг
Үл харах залуухан хүү "Би"...
Өдөр хоногийн баримжаа үгүй
Өглөө болдоггүй энэ өрөө...
Хананы цаана орлилдох чимээс
Хоёр чихэнд тод томруун сонсдоно
Эндээс гарч хаа нэг тийшээ
Элэн хальж дүүлж одмоор
Уянгалаг цээл хоолойн зүг
Ууртай гэгч нь нулиммаар...
Нар мандахыг энэ харанхуй өрөөнд
Нэг ч удаа хараагүй болхоор
Хэлд орохдоо хүртэл тэр
Хананы цаадахаас сурсан учраас
Би тэгээд анх хэн байсан бэ
Би би яг хэн юм бэ... Хэлээч надад
Хэлэхгүй юм аа гэхэд гаргаач намайг
Хана нь хүртэл хүйтэрч байна
Би бас тэр хар эрвээхэйс дагжиж
Бээрсээр одох гэж үү тэр там руу
Хүсээгүй зүйлийг бүү хийлгэ
Хорвоог би мөхөөх гээд байна...

Сэтгэгдэлүүд:
Өглөө болдоггүй энэ өрөө..
яг миний өрөө шиг юм
Сэтгэгдэл үлдээх: