ХҮН БИШ ХҮН "АЗГҮЙ"

Зүрх гэж чухам юу гэдгийг мэдэхгүй юм.

Надад зүрх байхгүй болхоор тэр байх

Цэв хүйтэн бээрсэн гарны шуунд

Ганц хоёр бүтэлгүй үхлийн дурсамж

Тэнэг толгойд минь үхэхгүй гэдгээ мэдсээр байж

Үхэх бодол дахин дахин төрнө.

Нэг нэг нэг нэг... гэсээр байх

Насчгүй, зүрх ч үгүй болсон надад

Цаг явахгүй л байсаар...

Хэтэрхий удаан оршихуй би

Мөнх бусыг хүсэх атал харин

Амь заяатан үүрдийг хүсэхүй үл биелнэ.

Амьдрал... нэгийг өгөөд нөгөөг авна

Хүйтэн... Гэхдээ би үүнийгээ мэддэг

Мэдэрч мэдээж хэзээ ч үзээгүй

Халуун цустай бол түүнийгээ

Харамгүй нэг сайхан урсгахсан.

Магад би үхчихсэн ч юм билүү

Би мэдэхгүй ээ үхлийг... Мэдрэх ч үгүй.

Толинд туссан хөөрхий тэр нэгэн "АЗГҮЙ"...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv