2008-07-17 10:48:40
Торонд хоригдсон шувуу
Сэтгэлийн хонгилдоо давчдан
Хүлээсэн, хүссэнрүүгээ тэмүүлж
Эрх чөлөөний зүг тэмүүлэвч
Далавч минь гэмтэж
Зүрх минь аажим удааширч
Цохилxоо болих цаг наашилна
Гадаахи ертөнцийн сайн сайхан
Хормын зуур үгүй болж
Хон хэрээс нисэлдэн
Намайг нааш ир гэхүй
Хар нулимсыг унаган
Гаслан орилох минь
Хэнд ч үл дуулдана
Маргаашийн наран маргаашдаа мандахад
Үзэсгэлэнт байгал үхсэн байх
Эргэн тойрон хэн ч үгүй
Ганцаар торондоо хашигдан үлдсэн
Нулимасгүй уйлсан хоригдол
Энэ миний дотоод ертөнцийн уй
Хэзээ нартай золгондоо...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: