Нарт хорвоод нандигнаж явдаг хэдэн зүйлсээ
Өрөөл бусдад алдахгүй явахсандаа гэж бодох тэр мөчид
Дэндүү их зүйл алдаж явсанаа би ухаараагүй ээ
Мөч бүхэнд өөрийн гэсэн зүйлсээ алдаж
Нандигнаж яваа тэр хэдэн зүйлсдээ л анхаарал тавьж
Өөрөө ч мэдэлгүй тэднээс илүү үнэт зүйлсээ
Хэн нэгэнд, юунд ч юм алдсаар яваагаа би мэдээгүй ээ.
Хорвоод жаргах гэж төрсөн хүмүүний тавилангаас
Хэтэрхий эрт залхаж уйдсандаа тэр юм уу
Хорвоогоос явах хүсэлээ би нандигнадаг.
Хүн болж төрсөндөө ч юм уу
Хайрлаж хайрлуулах хүслээ би нандигнаж явдаг
Хэнээс илүү гэсэндээ ч юм уу
Хамгийн сайн андуудаа би нандигнаж явдаг
Хүний эцэг нь болсондоо ч юм уу
Хэнээс ч илүү охиноо би нандигнаж явдаг
Хайрлан харамлах тэр л бүхнээ би би нандигнаж явдаг
Хорвоогоос бүгдийг нь аваад өөр хаашаа ч юм явмаар байвч
Хаашаа гэдгээ хэзээ ч би олж мэдэхгүй дээ харамсаж
Хоног өдрийг сэтгэлдээ нулимастай нүүрэндээ инээмсэглэлтэй
Хаяаадаа баяр, гуниг, зовлон, тарчлаантай
Хэсэг үед нь нандигнах тэр л зүйлсээ харж өнгөрөөдөг.
Маргааш чухам юу болхийг би мэдэхгүй ч гэлээ
Өчигдөр өнөөдөр юу болсныг би мэддэг
Тэглээ гээд алдсан байвал хожимдсондоо харамсаж
Тэр л алдсан, алдах зүйлээ яаахаа ч мэддэггүй.
Маргааш юу болхийг хэлээд өгөх тэр нэгэн
Магад надтай таарахгүй биздээ...
Би дахиад алдмааргүй байна тэднийг...

Сэтгэгдэлүүд:
taalagdlaa
Хамгийн сайн андуудаа би нандигнаж явдаг
Хүний эцэг нь болсондоо ч юм уу
Хэнээс ч илүү охиноо би нандигнаж явдаг
Би энэ хэсгийг уншаад яг уйллаа. Чи нээрээ хамаг зүрх сэтгэл хөөргөөд хаячихынмаа. Зүрх түг түг нгээд байхын.
Сэтгэгдэл үлдээх: