Тамхи татаад сууж байхад...

Утаа мэт замхрах амьдралын минь хэлхээс

Хэсэгхэн зуур салхи намдахыг хүлээн

Харанхуй бараадан тэмүүлэхдээ

Ганцхан удаа харагдаад өнгөрхийг хүснэ.


Хэнч үл анзаарах хуучин байшингийн дэргэдэх

Сарнин уусах утааг хэн үзээ билээ гэх алс руу

Холуур тойрох тэднээс надруу дөхөх

Хэн нэгний бараанаас би айдас өвөрлөнө


Хажуугаар өнгөрөх залуу өвгөн үлээж одоход

Хийсч одсон миний амьдралын үнэ цэнэ

Утас биш утаа байсаныг ухаарч амжахуй

Дэндуу оройтсон ухаарлын нулимас цуварна.


Салхины аясаар хийсч одсон амьдралаа хайж

Булан тохойд нуугдан энэ хорвоод оршиход

Уурийн зуухний утаанд атаархана

Замхран одох миний муу тамхины утаа...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-05-19 18:33:50
сонин л мэдрэмж
2. Uya (зочин) | 2009-05-26 15:18:10
Хүүе тамхи татхаа болиорой одоо аав болчоод хүүхдээ мэдээ орохоос нь өмнө гарах хэрэгтэй дүү минь

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv