Тэр нэгэн...

Татсан тамхины минь утаа

Тэр нэгэн бүсгүй болон бүжихэд

Чамайг хайж эхэлсэн

Өдрийн бодол, шөнийн зүүд

Тэр нэгэн бүсгүй хаана байна.

 

Утаанд харагдсан тэр нэгэнг хайгаад

Амьдралын минь хэдэн хоног хорогдоход

Түүнийг маш ихээр санавч

Бүжсэн бүсгүй тэр нэгэн

Хэн гэдгийг мэдээгүй хэвээр л.

 

Бүжхийг чинь санах авч

Царайг чинь би мэдэхгүй

Санах гэж татсаар байгаач

Дахин чи утаанд минь бүжсэнгүй

Ай тэр нэгэн чи хэн бэ.

 

Маргааш өнөөдөр өчигдөр хайсаар л

Амьдрал нэг нэг өдрөөр үхэхэд ойртсоор л

Чи минь дахиад нэг бүжиж

Царай зүсээ харуулаад

Нэрээ надад хэлээч тэр нэгэн минь

 

Би хүлээе... бас хайя...

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-05-15 17:51:34
NU A tai bolchoo yu
2. Xvvkv | 2009-05-16 12:46:54
Болсонч яадий... Хаагуур яваад байна... Мэссэнжэртээ орж ираачэээээээ....
3. leo | 2009-05-16 12:52:16
ха ха

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv