Чи үнэхээр намайг хүсэж байна уу.

Маргааш би байхгүй ч байж магдгүй.

Тэгсэн ч чи намайг хүссээр байхуу.

Эсвэл байхгүй гээд өөр нэгнийг бодох уу

 

Маргааш би их ядруу явж магадгүй

Хамаагүй гээд намайг л хүсэх үү

Ядуу гээд өөр нэгний сонгох уу

 

Үнэхээр чи намайг хүсэж байна уу

Үгүй хоосонч гэлээ, байхгүй болсон ч гэлээ

Чи намайг л гэсээр байх уу.

 

Би бол итгэхгүй л байна.

Маргааш нөгөөдөр магад чи намайг хүсэх л байх

Тэглээ гээд энэ баталгаа биш

Энэ бодолууд, чиний хүсэл намайг алж

Аадар бороонд намайг хатааж байна.

Хүсэх хүслээ надтай хамт мартаад

Өрөөл нэгний хүссэн дээр.

Ингэж хэллээ ч чи намайг хүссээр л байх уу

Би тэгүүл чамд итгэхгүй байна.

Хэн нэгэн чи намайг мартаад өгөөч

Би юу ч бодолгүй өөрийнхөө ертөнцөд

Зовсонч хамаагүй амьдармаар байна.

 

Магад би өөр нэгний хайрладаг бол

Чи намайг одоо шигээ хүссээр байхуу

Эсвэл уурлаж хаяаад орхиод явах уу

 

Гэм хийж хүн биш болсон ч гэлээ

Хүссэн хүсэл чин ассаар байхуу

Хүн биш гээд орхиод явах уу

 

Үнэхээр чи намайг хүсэж байна уу

Өөр нэгний хайрлаж, хүн биш болсон ч

Чи намайг л гэсээр байх уу.

 

Би чамд итгэж чадахгүй л байна.

Өөр сонголт надад байхгүй ч гэлээ

Хэн нэгэн чамайг бодохоо больж

Ганцаараа ганцаардаж, гансарч, гутарч

Хүссэн зүйлээ төвдөлгүй хийж амьдармаар байна.

Нуурын эрэгт харангадаж үхмээргүй байна.

Чиний намайг гэсэн хүсэлд идэгдэж үхвэл

Өөрийгөө үзэн ядаж чамайг хүндэлж

Цаашид байх, одоо байгаа бүхэн минь утгаа алдаж

Тэнгэр өөд нисэж чадахаа болиноо...

Чи үнэхээр намайг хүсэж байна уу?

Сэтгэгдэлүүд:

1. Edgard | 2009-03-17 21:05:58
Тийм би чамайг хүсэж байна. Цаашид ч хүссээр л байх болно. Кккк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by Xvvkv