Шаал тэнэгийн. Тэнэг тэнэг юм бичих боллоо. Бусдад шүүмжлэлтэй хандаж чадах ч энэ хэдэн тэнэг бичээд байгаа тэнэглэлүүддээ л шүүмж байвч хэлж чадахгүй бичээд л байх юм. Дэвтэр дуусаад миа байндөө. Дэлгүүр ороод авчих зав ч байдаггүй. Яг сайхан бичээд элийрээд суух гэхлээр нөгөө хийдэг бичдэг материал нь байдаггүй. Хэтэрхий реалист маягын юм бичээд ч байхшиг. За мэдкүмдаа... Дэвтэртэй болчуул уур гараад гайгүй болох байх гэж л найдхаасдөө...
Нарт хорвоод нандигнаж явдаг хэдэн зүйлсээ
Өрөөл бусдад алдахгүй явахсандаа гэж бодох тэр мөчид
Дэндүү их зүйл алдаж явсанаа би ухаараагүй ээ
Мөч бүхэнд өөрийн гэсэн зүйлсээ алдаж
Нандигнаж яваа тэр хэдэн зүйлсдээ л анхаарал тавьж
Өөрөө ч мэдэлгүй тэднээс илүү үнэт зүйлсээ
Хэн нэгэнд, юунд ч юм алдсаар яваагаа би мэдээгүй ээ.
Хорвоод жаргах гэж төрсөн хүмүүний тавилангаас
Хэтэрхий эрт залхаж уйдсандаа тэр юм уу
Хорвоогоос явах хүсэлээ би нандигнадаг.
Хүн болж төрсөндөө ч юм уу
Хайрлаж хайрлуулах хүслээ би нандигнаж явдаг
Хэнээс илүү гэсэндээ ч юм уу
Хамгийн сайн андуудаа би нандигнаж явдаг
Хүний эцэг нь болсондоо ч юм уу
Хэнээс ч илүү охиноо би нандигнаж явдаг
Хайрлан харамлах тэр л бүхнээ би би нандигнаж явдаг
Хорвоогоос бүгдийг нь аваад өөр хаашаа ч юм явмаар байвч
Хаашаа гэдгээ хэзээ ч би олж мэдэхгүй дээ харамсаж
Хоног өдрийг сэтгэлдээ нулимастай нүүрэндээ инээмсэглэлтэй
Хаяаадаа баяр, гуниг, зовлон, тарчлаантай
Хэсэг үед нь нандигнах тэр л зүйлсээ харж өнгөрөөдөг.
Маргааш чухам юу болхийг би мэдэхгүй ч гэлээ
Өчигдөр өнөөдөр юу болсныг би мэддэг
Тэглээ гээд алдсан байвал хожимдсондоо харамсаж
Тэр л алдсан, алдах зүйлээ яаахаа ч мэддэггүй.
Маргааш юу болхийг хэлээд өгөх тэр нэгэн
Магад надтай таарахгүй биздээ...
Би дахиад алдмааргүй байна тэднийг...
Утаа мэт замхрах амьдралын минь хэлхээс
Хэсэгхэн зуур салхи намдахыг хүлээн
Харанхуй бараадан тэмүүлэхдээ
Ганцхан удаа харагдаад өнгөрхийг хүснэ.
Хэнч үл анзаарах хуучин байшингийн дэргэдэх
Сарнин уусах утааг хэн үзээ билээ гэх алс руу
Холуур тойрох тэднээс надруу дөхөх
Хэн нэгний бараанаас би айдас өвөрлөнө
Хажуугаар өнгөрөх залуу өвгөн үлээж одоход
Хийсч одсон миний амьдралын үнэ цэнэ
Утас биш утаа байсаныг ухаарч амжахуй
Дэндуу оройтсон ухаарлын нулимас цуварна.
Салхины аясаар хийсч одсон амьдралаа хайж
Булан тохойд нуугдан энэ хорвоод оршиход
Уурийн зуухний утаанд атаархана
Замхран одох миний муу тамхины утаа...
Татсан тамхины минь утаа
Тэр нэгэн бүсгүй болон бүжихэд
Чамайг хайж эхэлсэн
Өдрийн бодол, шөнийн зүүд
Тэр нэгэн бүсгүй хаана байна.
Утаанд харагдсан тэр нэгэнг хайгаад
Амьдралын минь хэдэн хоног хорогдоход
Түүнийг маш ихээр санавч
Бүжсэн бүсгүй тэр нэгэн
Хэн гэдгийг мэдээгүй хэвээр л.
Бүжхийг чинь санах авч
Царайг чинь би мэдэхгүй
Санах гэж татсаар байгаач
Дахин чи утаанд минь бүжсэнгүй
Ай тэр нэгэн чи хэн бэ.
Маргааш өнөөдөр өчигдөр хайсаар л
Амьдрал нэг нэг өдрөөр үхэхэд ойртсоор л
Чи минь дахиад нэг бүжиж
Царай зүсээ харуулаад
Нэрээ надад хэлээч тэр нэгэн минь
Би хүлээе... бас хайя...
За саяхан нэг нэвтрүүлэг үзээд ингэж бодлоо...
Энэ гадаадууд дандаа билэггүй юм тэмдэглэж бас шүтнээ... Энэ Валентины баяр. Нэг хүн хагацаад амиа хорлосон өдөр. Ийм билэггүй байхдаа яадаг байна аа. Бас нэг цовдлогдож үхсэн баагийг шүтнэ. Жаахан гэгээлэг байж болдоггүй юм байхдаа. Ядаж хайраа олоод агуу дурласан ч юм уу эсвэл учирч амар сайхандаа жаргасан хүний тухай ярьж тэр өдрийг тэмдэглүүл. Тэгэж бодоод энэ өдрийг тэмдэглэхээ хойшид ер нь болиноо. Урьд нь ч гэсэн тэмдэглэж байсан биш. Бас тэр тэнэг үхсэн мүхсэн хүнээ ч шүтүүл болихоо таарна. Мэр сэр Монголчууд тийм юм шүтээд байгаа сурагтай. Ийгл ТВ нь бүүр улаан цагаан тэр муу үхсэн золигоо сурталчилна. Арай аятайхан үхэж зовоод байлгүй бурханшиг тэр хэдэн хүмүүсийн нүгэлийг авчиж бологүй л юм байхдаа. Чөтгөрөө дийлэхгүй тэгээд өөртөө авжаагаан болуу... Заза бүр балаа юм руу орлоо. Ямар ч гэсэн жаахан билэгтэйхэн гэгээлэг баяр этр тэмдэглэмээр байнаа Монголчуудаа айн...
Маргааш би байхгүй ч байж магдгүй.
Тэгсэн ч чи намайг хүссээр байхуу.
Эсвэл байхгүй гээд өөр нэгнийг бодох уу
Маргааш би их ядруу явж магадгүй
Хамаагүй гээд намайг л хүсэх үү
Ядуу гээд өөр нэгний сонгох уу
Үнэхээр чи намайг хүсэж байна уу
Үгүй хоосонч гэлээ, байхгүй болсон ч гэлээ
Чи намайг л гэсээр байх уу.
Би бол итгэхгүй л байна.
Маргааш нөгөөдөр магад чи намайг хүсэх л байх
Тэглээ гээд энэ баталгаа биш
Энэ бодолууд, чиний хүсэл намайг алж
Аадар бороонд намайг хатааж байна.
Хүсэх хүслээ надтай хамт мартаад
Өрөөл нэгний хүссэн дээр.
Ингэж хэллээ ч чи намайг хүссээр л байх уу
Би тэгүүл чамд итгэхгүй байна.
Хэн нэгэн чи намайг мартаад өгөөч
Би юу ч бодолгүй өөрийнхөө ертөнцөд
Зовсонч хамаагүй амьдармаар байна.
Магад би өөр нэгний хайрладаг бол
Чи намайг одоо шигээ хүссээр байхуу
Эсвэл уурлаж хаяаад орхиод явах уу
Гэм хийж хүн биш болсон ч гэлээ
Хүссэн хүсэл чин ассаар байхуу
Хүн биш гээд орхиод явах уу
Үнэхээр чи намайг хүсэж байна уу
Өөр нэгний хайрлаж, хүн биш болсон ч
Чи намайг л гэсээр байх уу.
Би чамд итгэж чадахгүй л байна.
Өөр сонголт надад байхгүй ч гэлээ
Хэн нэгэн чамайг бодохоо больж
Ганцаараа ганцаардаж, гансарч, гутарч
Хүссэн зүйлээ төвдөлгүй хийж амьдармаар байна.
Нуурын эрэгт харангадаж үхмээргүй байна.
Чиний намайг гэсэн хүсэлд идэгдэж үхвэл
Өөрийгөө үзэн ядаж чамайг хүндэлж
Цаашид байх, одоо байгаа бүхэн минь утгаа алдаж
Тэнгэр өөд нисэж чадахаа болиноо...
Чи үнэхээр намайг хүсэж байна уу?
Цагаан сар... Хэзээ вэ... гэсэн нэг асуулт гарч ирлээ... Бас зурагтаар талцаад хэрэлдэхийг нь ч сонслоо... Лам нэр нээрээ утгагүй байна дөө. Намб алдаж чичэрч дайраад л... Би тэгээд бодсоноо л энд бичий. Аль нэг талд нь орох гэсэнгүй.
Лам нар... Лам нар бол анх Манж чин гүрний Монголыг мөхөөх бодлогоор л манайд сайн дэлгэрч орж ирсэн шашиныхан. Цагаан сарыг тэд нарыг байхаас өмнө л Монголчууд бид тэмдэглэж ирсэн. Тэднийг дагах нь зөв ч юм уу буруу ч юм уу. Миний бодлоор энэ баяр Монгол түмний байлдан дагуулж байсан газруудад өргөн дэлгэр тарсан баяр юмшиг. Гэхдээ янз янз биздээ. Монгол түмний хавар болж идээ цагаа элбэгших улиралын баяр юмшиг. Ууц чанаж, хэвийн боов тавиад л.
Ер нь энэ баяр шашиных юм уу ард түмний тэмдэглэдэг баяр юм уу... Мэдээж ард түмнийх. Шарын шашинтанууд амьтны амь хороож архи дарс хэрэглэж болохгүй учир энэ мэт Монгол түмэншиг ёс жаягаар тэмдэглэж болохгүй нь мэдээж. Тэгэхээр шашны баяр биш ч юмшиг. Ер нь тэгээд лам хүн болгон зурхай зурж үнэн худал нь мэдэгдэхгүй юм яридаг болсон цаг. Бас нөгөө хэдэн зөнчидөө та нар айдсаар тоглодог ч гэхшиг. Адилхан л лам нар айдсаар тоглодог шд. Ийм ч ном тйим ч ном уншуул... Тэгэхгүй бол болохгүй гээл. Ялгаагүй юм байжийж. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах үлгэр болох шиг. Бас тэгээд өөр нэг сувгаар дан лам нар сууцан алилхан юм яриал шууд баараагүй боллоо гээд л.... Шал монопол юм яриад. Тэгүүл Лам нар сууж байгаад Монгол түмний уламжлалыг дураараа зохиогоод зөвхөн лам нар зурагтаар яриж давтай үнэн боллоо гээд зарлачуул амар юм уу... Нөгөө хэд нь ч тэр... Мэтгэлцээндээ муу юм уу хаашаа юм. Би л байсан бол аль аль талыг нь мунхруулж чадахаар байсан. Арай л ухаан муу улсууд... Аль аль нь. Лам нарыг бол тэр байдлаар нь мад болгохоор... өөрсдөө маданд орохоор юм яриад л... Заза. энэ жилийн цагаан сар хятадыг биш тэдний дор орших муж юм уу нэг юмийг дагахаар боллоо. Бас ард түмний уламжлалаар бус лам нарынхаар тэмдэглэх нь ер нь зөв юм байна ш дээ... Энэ улсад бол би тэдний хажууд жаахан болхоор хичнээн хэллээ гээд яах ч билэээ... Зөв ч юмуу буруу ч юм уу... Хэн мэдэхэв.
За ойрдоо телевиз их гөлийдөг боллоо... Тэгсэн нэг удаа төрийн түшээдээ харсан харин өө төрийн дууллаа сонсоод зүрхэн дээрээ гараа тавиад л... Таалагдлаа... Тэгсэнээ гэнэт уур хүрдэг байншд... Төрийн түшээд байжийж харин нэг Монгол улсаа доромжлоод байгаа ч юмшиг. Яаасан бэ гэсэн чинь... Нөгөө муу гарууд чинь харин зүрхэндээ биш элэгнийхаа зүүн талд гараа тавидын. Тэгээд уурлаха болиж инээд хүрэв. Тэд нарын зүрх нь элэгтэйгээ хамт байдын байна гэж бодов... Хаха. Эсвэл зүрхээ хаана байдагийг нь мэддэггүй юм байх... Яаг л тийм болж таарлаа... Хаха... Зүрхээ хаана байгаагаа мэдэхгүй том дарга нартай юмчин угаасаа яааж хөгжих вэ дээ... Тийм биздээ... Хахаха...
Төмөр зам дээр надтай хамт суух "Хэн нэгэн" байна уу?
Удахгүй галт тэрэг ирэх тэр цагт хамаагайэ орхи намайг
Тэр болтол зүгээр л надтай хамт суугаач, гуйж байна.
Удаан удаан, маш удаан ганцаараа суулаа шүү дээ.
"Хэн нэгэн" чи надад ямар нэгэн зүйл яриач
Галт тэрэг иртэл хэтэрхий их уйдлаа одоо болоо.
Зүгээр л үхэхээсээ өмнө чамтай яримаар байна
Надтай хамт суух хэн нэгэн байна уу...
Мөдхөн очлоо гэх галт тэрэгний дуу зам даган наддээр ирэхэд
Сэтгэл зүрх жаахан хүүхэд хэт баярлах мэт догдлоно
Маргааш маш урт өдөр байна байхдаа гэсэн бодол
Суугаа бодолд минь ахин дахин төрнө.
Намрын шаргал навчис модноосоо унахдаа
Энэ зам дээр унаад элс мэт үүрэхдээ юу боддогийг
Нарт энэ өдөр би мэдрэх боловуу гэдгийг мэдэхгүй ч.
Эгэл бус амьдралаа орхиод шувууд шиг нисч одно.
"Хэн нэгэн" чи намайг хэзээ нэгэн цагт ойлгох бол
Энэ өдөр надтай хамт суугаагүйдээ харамсах болно
Төмөр зам дээр надтай хамт суух "Хэн нэгэн" байна уу?
Удахгүй галт тэрэг ирэх тэр цагт хамаагайэ, орхи намайг
Чи намайг нэг бус удаа айлгасан.
Гэхдээ би шантраагүй.
Чи намайг нэг бус удаа ашигласан
Гэхдээ би шаналаагүй.
Чи намайг яаж ч болно.
Би чамайг үзэн ядсаар л байх болно
Бас чиний эсрэг босох болно.
Чи тэр цагийг бүү хүлээ...
Харин түүнд бэлд...
Цаг чамд байна... Харин надад алга...
Чи цагийг мэддэг биздээ...
Дотоод ертөнцөө ажиглаж мэдэрч
Гадаад ертөнцөөс тасран одсон сэтгэл
Энэ нийгэмийн хүмүүнийхээс нэг л өөр
Би тэгээд гадаад ертөнцийг харж
Тэндээс дуурайж, хуулбарлаж байвал л
Хэн нэгэнд өөрийнхөөрөө байна гэж танигдах гэж үү...
Үгүйдээ... Хэчнээн ч хэлсэн би өөрийнхөө
Дотоод ертөнцөөр амьдрах болно оо
Энэ л жинхэн би байх болно гэдгийг би л мэднэ
Надаас нэг л өөр тэр ертөнцийг хуулбарлаагүй дээ
Хэлбэрдэгч, гаж хүмүүн гэж дуудуулан шаналсан нь
Нэгээр тогтохгүй олон ч би чадахгүй... Тэд нар шиг байж...
Хар хар хар... Яадаг юм би хар ертөнцийнх...
Үүнийгээ хэнээс ч илүү мэдэх болхоор та нар
Намайг дахиж битгий шахамдуул...
Би нэг л өөр өөрийнхөөрөө л баймаар байна...
Үнэнч сэтгэлийн үзүүрт
Үүрийн цолмон гийхүй
Маргаашийг дахиад л хүлээлгэнэ
Нүүрэн дээр нар тусахуй дүргүй хүрч
Хөнжилдөө толгойгоо нуун хэвтэх
Ганцаар, ганцаардсан би бээр
Харанхуй хонгилоос гарахаар тийчлэн
Арай ядан тэмцэлдэн сэрэхээр
Хэвтэртээ хэвтэж байгаа нь энэ...
Хөөрхийлэлтэй лимбэний эгшиг
Сонсох мэдрэмжийг үгүй хийхүй
Гаслан орилмоор санагдан
Хөгшин модний доор суун
Үхсэн навчсийг нэг нэгээр түүж
Мөчирт нь залгахаар хичээнэ.
Хар хэрээс дээгүүр эргэлдэн
Нааш ир хэмээн дуудах мэт
Гуагчин орлилдоход
Дээшээ нисэх цагаа хүлээн
Далавчаа гөвөөд навчаа түүнэ.
Үндэс нь бугларсан хөгшин мод
Амьсгаа тавин намайг яваач гэх нь
Нулимасыг дуудан дуслуулж
Нэг нэгээр унаган үлдсэн навчсаа
Үхэх мөчөө даллан дуудах мэт
Ааш зангаа хувирган бухимдана.
Тэглээ гээд би явахгүй ээ...
Хүссэнээ гүйцээж дуусахуй
Тэр цаг ирвэл л явна
Хөгшин мод намайг уучлаад
Үүрээр мандах нарыг аждаа.
Би явах болоогүй...
Баруунаас биш зүүнээс
Уулын цаанаас мандах
Гунигт тэр сарыг хараад
Өөртэйгээ адилтган бодож
Дөрвөн давхрын цонхноос
Хөлөө унжуулан сууж
Тамхиа ганц нэг сорон
Сэтгэлийн гунигаа сэдрээнэ.
Маргааш гэхэд оронд нь
Шаргал наран мандах байх
Надад хамаагүй нар
Сарнаас чухал байж магад
Зүрхний гүнд наран мандахгүй
Өнө удаан жил болждээ.
Үхэх цаг улам дөхөхүй мэдрэгдэж
Дээш биш доош тэмүүлэх
Сэтгэл зүрхээ хориж дийлэхгүй
Хоёр гурван нулимас дуслуулах нь
Өөр нэгний сэтгэлд бахдал төрүүлнэ.
Гунигтай харцаа сарнаас нууж
Цонхноос үсрэн буухаар тэмүүлэхэд
Хориглох хүмүүн нэгээхэн ч үгүй ч
Араас нь харин халаглан харуусах
Хуурамч нэгэн харин олноос олон
Үүнээс л болоод би байж байна.
Үхэх цаг минь ойр ирсэн ч гэлээ
Одоо л лав биш гэдгийг мэдэрч
Гэрийн зүг алхалхаар бууна.
Маргааш биш ч гэсэн миний нар
Хэзээ нэгэн цагт мандах биздээ
Буугаад хүлээе дээ. Баяртай сар минь...
Эзгүй, хаалгагүй, битүү харанхуй өрөө.
Эргэлдэн нисэх хар хүр эрвээхэйс
Үл харагдах хий үзэгдлүүд, тэднийг
Үл харах залуухан хүү "Би"...
Өдөр хоногийн баримжаа үгүй
Өглөө болдоггүй энэ өрөө...
Хананы цаана орлилдох чимээс
Хоёр чихэнд тод томруун сонсдоно
Эндээс гарч хаа нэг тийшээ
Элэн хальж дүүлж одмоор
Уянгалаг цээл хоолойн зүг
Ууртай гэгч нь нулиммаар...
Нар мандахыг энэ харанхуй өрөөнд
Нэг ч удаа хараагүй болхоор
Хэлд орохдоо хүртэл тэр
Хананы цаадахаас сурсан учраас
Би тэгээд анх хэн байсан бэ
Би би яг хэн юм бэ... Хэлээч надад
Хэлэхгүй юм аа гэхэд гаргаач намайг
Хана нь хүртэл хүйтэрч байна
Би бас тэр хар эрвээхэйс дагжиж
Бээрсээр одох гэж үү тэр там руу
Хүсээгүй зүйлийг бүү хийлгэ
Хорвоог би мөхөөх гээд байна...
Зүрх гэж чухам юу гэдгийг мэдэхгүй юм.
Надад зүрх байхгүй болхоор тэр байх
Цэв хүйтэн бээрсэн гарны шуунд
Ганц хоёр бүтэлгүй үхлийн дурсамж
Тэнэг толгойд минь үхэхгүй гэдгээ мэдсээр байж
Үхэх бодол дахин дахин төрнө.
Нэг нэг нэг нэг... гэсээр байх
Насчгүй, зүрх ч үгүй болсон надад
Цаг явахгүй л байсаар...
Хэтэрхий удаан оршихуй би
Мөнх бусыг хүсэх атал харин
Амь заяатан үүрдийг хүсэхүй үл биелнэ.
Амьдрал... нэгийг өгөөд нөгөөг авна
Хүйтэн... Гэхдээ би үүнийгээ мэддэг
Мэдэрч мэдээж хэзээ ч үзээгүй
Халуун цустай бол түүнийгээ
Харамгүй нэг сайхан урсгахсан.
Магад би үхчихсэн ч юм билүү
Би мэдэхгүй ээ үхлийг... Мэдрэх ч үгүй.
Толинд туссан хөөрхий тэр нэгэн "АЗГҮЙ"...
Торонд хоригдсон шувуу
Сэтгэлийн хонгилдоо давчдан
Хүлээсэн, хүссэнрүүгээ тэмүүлж
Эрх чөлөөний зүг тэмүүлэвч
Далавч минь гэмтэж
Зүрх минь аажим удааширч
Цохилxоо болих цаг наашилна
Гадаахи ертөнцийн сайн сайхан
Хормын зуур үгүй болж
Хон хэрээс нисэлдэн
Намайг нааш ир гэхүй
Хар нулимсыг унаган
Гаслан орилох минь
Хэнд ч үл дуулдана
Маргаашийн наран маргаашдаа мандахад
Үзэсгэлэнт байгал үхсэн байх
Эргэн тойрон хэн ч үгүй
Ганцаар торондоо хашигдан үлдсэн
Нулимасгүй уйлсан хоригдол
Энэ миний дотоод ертөнцийн уй
Хэзээ нартай золгондоо...
Сайн уу
Сайн... Юу байндаа...
Өө юмгүй дээ...
Шалгалтандаа хэр бэлдэв.
Аа муу муу...
ХМ... Би нэг юм халит л...
Чи ч гавал юмчин дээ...
Зөөзө...
За шалгалтаа хэр өгөв.
Өө унацан бхөө... (худлаа шааж байгаан дараа нь тэгээд л онц авдийшд) Харин чи...
Би... Чадхаараа л хийлээ... Яаахвээ... Боломжийн л...
Чамд бол амархан л юм байна лээ ш дээ...
За за баяртай... (Худлаа ярисанд нь дургүй хүрэн бушуухан холдов...)
Үнэн биздээ... Шалгалт болгон дээрхи хуурмаг...
Энэ нэг скинийг нь солих гэж үйл тамаа үзээд барсангүй... Зав ч муу байлаа... Тэгэхээр нь ийм болгочлооо... Золиг гэж дараа л тухтайхан үзэхээс...
Хүчтэй сор
Амьсгаагаа түгж
Удаан тэс
Тэгээд гахаж зах...

Сэтгэлд үхсэн андуудаа дурсан
Ганцаараа ганцаардан сууна